/2021.07.29/ Хэнтий аймаг болон СХД-т болох УИХ-ын нөхөн сонгуульд намууд хэнийг сойхоо ярьж эхэлжээ.
Дотооддоо учраа хараахан учраа олоогүй байгаа АН-ынхан л гэхэд хоёр талдаа нэг нэг нэр дэвшигч тодруулсан. Сүүлийн хэд хэдэн сонгуульд өвдөг шороодсон гишүүн асан Д.Гарамгайбаатар М.Хүдэрбаатар нар яригдаж байна. Хэнтий аймагт эдгээр эрхмүүдээс өөр сонголт хараахан дуулдаагүй байна.
Харин эрх баригч МАН-ынхан Хэнтий аймагт МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатарыг сойх нь бараг тодорхой байна. Нутгаасаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай энэ аймгийнхан эрх баригч намын талд сонголтоо хийх магадлал өндөр гэж улс төр судлаачид харж байна. Иймээс төдийлөн хүчтэй өрсөлдөгчид гарахгүй байх магадлалтай.
Харин хамгийн их хүн амтай сонин, содон сонголт хийдэг Сонгинохайрхан дүүрэгт сонирхолтой нэр дэвшигчийн нэр дуулдаж эхэллээ. Үүний нэг нь Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг "Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан юм. Түүнийг эрх баригч намаас нэр дэвших нь гэсэн бор шувуу улс төрийн хүрээнийхэнд "нисч" эхлээд байна.