2021.07.29
Монгол Улсын Засгийн газрын албан ёсны фэйсбүүк хуудсанд:
“АМГТГ: ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын ЗГ АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна” хэмээн мэдээлсэн байна.
Амралт, аяллын улиралтай холбоотойгоор Оросын дотоодын хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйн улмаас тус улсын зах зээл дээр шатахууны үнэ өсч дээд үзүүлэлтэд (2021.07.22)хүрсэн юм. Тухайлбал, АИ-95 шатахуун тонн тутамдаа 60.029 рубль хүрч өнгөрсөн оны 7 дугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үнэ болжээ.
Мөн АИ-92 шатахууны үнэ таван өдөр дараалан өсч 57.597 рубльтэй тэнцсэн аж. Хэрэв долдугаар сарыг дуустал шатахууны үнэ өндөр хэвээр байх юм бол нефтийн бүтээгдэхүүний зарим төрлийн экспортыг тур хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахаар ОХУ-ын Эрчим хүчний яамнаас төлөвлөжээ.
Эх сурвалж: Mongolian Mining Journal