Дагуул хоттой холбоотойгоор 7,173 иргэн ААН-ийн газрыг чөлөөлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дагуул хоттой холбоотойгоор 7,173 иргэн ААН-ийн газрыг чөлөөлнө

/2021.07.29/ Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй талбайд эзэмшил газартай 7,173 иргэн, ААН-ийн газрыг чөлөөлөх асуудлаар Газрын харилцаа Геодизи зураг зүйн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Алсын-Хараа-2050" Монголын улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамарсан 19390.4 га газарт "Шинэ зуун мод", "Майдар" зэрэг дагуул хотыг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Иймд дээрх иргэдийн эзэмшдэг нийт талбай болох 7877.7 га газрыг чөлөөлөх ажлыг энэ сарын 29-нөөс 8 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байгааг мэдэгдэв. Энэ хугацаанд иргэн, ААН-үүд Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, холбогдох тайлбар, санал бодлоо солилцохыг хүслээ.

Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх замыг 10 хоног засварлана
Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх замыг 10 хоног засварлана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.