Европын Холбооноос МУ-д суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын Холбооноос МУ-д суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

/2021.07.28/: Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоож 1992 оноос Европын холбоо Элчин Сайдын Яам аа нээн ажиллуулж байна. Элчин сайд Лауренцю Траяан Христеагийн хувьд 2018 оноос Улаанбаатар хотод суурин суух анхны элчин сайд байсан юм. Түүний Монгол Улсад ажиллах хугацаа дуусч байгаатай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа.

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрэхэд Элчин сайд Траян Лауренцю Христеа өндөр хувь нэмэр оруулсаныг онцлоод Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай үргэлжилж байгаад талархал дэвшүүллээ. Мөн цаашдын ажил хөдөлмөрт нь өндөрт амжилт хүссэн юм.

Элчин сайд Траян Лауренцю Христеа: Европын холбоо цаашид Монгол Улстай хамтран ажиллана гэдгийг хэллээ. Европын Холбооны зүгээс байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт болон ардчилал, төсөв санхүүгийн удирдлага, худалдаа хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Сангийн яам

Мөрөн суманд “ковид-19”-ын 22 тохиолдол бүртгэгджээ
Мөрөн суманд “ковид-19”-ын 22 тохиолдол бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.