/2021.07.28/ Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 255 иргэн ПСР шинжилгээнд хамрагдаж шинээр 30 тохиолдол бүртгэгджээ. Үүний 22 нь Мөрөн суманд бол Тосонцэнгэлд 7, Рашаан суманд 1 тохиолдол байна.
Харин түргэвлчилсэн шинжилгээнд 85 иргэн хамрагдсанаас 6 тохиолдол илэрчээ. Ингэснээр тус аймагт батлагдсан "ковид-19" халдварын тоо 1966 боллоо. Халдвар авсан иргэдийн 107 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 111 нь сум орон нутгийн эрүүл мэндийн төвд, 70 нь гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж. Үүнээс хөнгөн 266, хүндэвтэр 11, хүнд 11 байгаа бол маш хүнд өвчтөн байхгүй гэж мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 1643 болж байгаа аж.