/2021.07.28/ УИХ - сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймаг, Улаанбаатар хотын СХД буюу 28-р тойрогт тус тус нөхөн сонгууль энэ намар болно.
Учир нь, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Хотын даргаар ажиллах болсон билээ.
Намууд нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж эхэлсэн бөгөөд тус бүр намын удирдах дээд хурлуудаар баталгаажуулах юм. Намууд сонгуульд оролцохын тулд өмнөх сонгуульд оролцсон тайлангаа Үндэсний Аудитын газарт хуулийн хугацаанд ирүүлэх ёстой байдаг.
Энэ удаад ШИНЭ нам, Нам бус иргэдийн эвсэл УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор хуульд заасны дагуу мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн байна. Дашрамд дурдахад дээрх хоёр тойргийн нөхөн сонгуульд нийт 2 тэрбум 287 сая гаруй төгрөг зарцуулахаар УИХ-д өргөн мэдүүлээд байна.