Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 39 хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 39 хоногийн нөөцтэй байна

/2021.12.13/: 2021 оны 12 дугаар сарын 3-аас 12 дугаар сарын 9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мян.тн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 20.08 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,218.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 20,710.3 мян.тн нүүрс олборлож, оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 15,525.5 мян.тн-ыг экспортлов.

Оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 4,648.9 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мян.бар буюу 16 хувийн өсөлттэй байна.

Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 113,195 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,260 тн, АИ-92 автобензин 46,162 тн, ДТ 53,585 тн байна. Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 39 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 54,151 тн буюу 25 хоногийн нөөцтэй байна.

Нийт 82 төрлийн үйлчилгээ, зөвшөөрлийн 59-ийг нь цахимд шилжүүлнэ
Нийт 82 төрлийн үйлчилгээ, зөвшөөрлийн 59-ийг нь цахимд шилжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.