Тэмцээнээ өндөрлүүлсэн тамирчид нутгийн зүг жолоо заллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэмцээнээ өндөрлүүлсэн тамирчид нутгийн зүг жолоо заллаа

2021.07.28

Тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний тамирчин Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксын тамирчин Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна.

Зөрөөд удахгүй тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр Токиод хүрэлцэн ирнэ. Энэ олимпод эмэгтэй чөлөөтийнхөн бүх зургаан жинд эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөх юм.

Харин хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх билээ.

Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио хотод очих болно. Чөлөөтийнхөн наймдугаар сарын 1-нээс олимпын дэвжээнд өрсөлдөж эхлэх юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо

АШУҮИС авто зогсоол бус ногоон байгууламж сонголоо
АШУҮИС авто зогсоол бус ногоон байгууламж сонголоо
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.