АШУҮИС авто зогсоол бус ногоон байгууламж сонголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АШУҮИС авто зогсоол бус ногоон байгууламж сонголоо

/2021.07.28/: АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн.

Авто зогсоолыг буулган, нийт 1619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн юм. Гүйцэтгэгч байгууллагаар “Охь мандал” ХХК ажиллалаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Замын туслан гүйцэтгэгч компанийн ажилтан индүүнд дайруулж амиа алджээ
Замын туслан гүйцэтгэгч компанийн ажилтан индүүнд дайруулж амиа алджээ
 
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.