/2021.12.13/ Нийслэлийн агаарын чанарын асуудлаар БОАЖЯ, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох хүмүүс мэдээлэл өгч байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, Угаартаж байгаа айл өрхүүдийн 95 хувь нь стандарт бус зуухтай байна. Иргэд маань өөрсдөөс шалтгаалсан сайжруулах боломжтой ажлуудаа хийх хэрэгтэй. Бид сайн нүүрс үйлдвэрлэж байгаа ч сайн зууханд түлж чадахгүй байна. Шалгалт хийхэд 134 өрхөөс 103 нь уламжлалт зуухтай айл байсан.
6 жилийн өмнө төрөөс 190 мянган стандарт зуухыг бүх айл өрхөд 90 хувийн хөнгөлөлттэй тараасан. Үүнээс 140 мянган зуух нь өнөөдөр байхгүй байна. Иргэд зуухаа зарж борлуулаад дууссан байна. Энэ зуухны тоо дараа жил улам л цөөрнө. Энэ хэрээр уламжлалт зуухны тоо нэмэгдэнэ. Ийм байвал хэчнээн сайн түлш түлээд утаа буурахгүй. Төслийн зуух нь энгийн зуухыг бодвол хүхэр, тоосыг бага ялгаруулдаг. Айлууд стандарт бус зуухаа солих хэрэгтэй байна. Ингэснээр угаарын эрсдэлээс 90 хувь хамгаалагдана.
Түлшний чанарын тухай дурдахад, МХЕГ-аас 2019 онд нийслэлийн агаарын бохирдол хаягдал утааны хэмжилт хийсэн. Тухайн үед хийсэн шинжилгээ болон өнөөдөр хийж байгаа шинжилгээ хоёрт чанарын ялгаа гараагүй гэдгийг маш хариуцлагатайгаар хэлье. Тэгэхээр түлшний чанар муудаагүй. Харин зуухны чанар муу байгаа гэдгийг дахин хэлмээр байна" гэв.