Анхдагч гангаар үйлдвэрлэх “Монгол ган цогцолбор“ төсөл хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхдагч гангаар үйлдвэрлэх “Монгол ган цогцолбор“ төсөл хэрэгжинэ

/2021.12.13/: Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд жилд 350 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, мини домен зуухны технологид суурилсан, аргалж, хорголж, коксын үйлдвэрүүд, бусад дэд бүтцийг багтаасан, ган үйлдвэрлэх иж бүрэн цогцолбор бүхий “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төсөл хэрэгжсэнээр түүхий эдийн нөөцийн хамааралгүй, анхдагч гангаар үйлдвэрлэгдсэн өндөр чанарын ган бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлийн хэрэгцээнд нийлүүлэх боломжтой болно.

ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР

  • Гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30-50 хувийг хангана.
  • 325.7 мян.тн төмрийн хүдрийн хорголж экспортод гаргана.

2020-2021 ОНД ХИЙСЭН АЖЛУУД

  • “Кью Эс Си” ХХК нь бага оврын домен зуухны технологи бүхий цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын MCC-CERI компани болон Монгол Улсын “Кью Эм Си” зөвлөх компаниудтай хамтран боловсруулан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн.
  • “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 га газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгоод байна.
  • Цаашид төслийг EPC гэрээгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан сонгон шалгаруулах, дараагийн шатны нарийвчилсан зураг, төсөл боловсруулах ажлыг эхлүүлэхээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Ерөнхий сайд Оюу-Толгойн асуудлаар мэдээлэл хийнэ
Ерөнхий сайд Оюу-Толгойн асуудлаар мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.