Volkswagen 2026 онд үйлдвэрлэлийнхээ 25 хувийг цахилгаан автомашин болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Volkswagen 2026 онд үйлдвэрлэлийнхээ 25 хувийг цахилгаан автомашин болгоно

Volkswagen cranks up electric car investment - Asia Newsday

/2021.Volkswagen группын ирэх таван жилд зарцуулах мөнгөний талаас илүү хувь нь цахилгаан автомашин болон бусад өндөр технологийн хүчин чармайлтад зориулагдана гэж Германы автомашин үйлдвэрлэгч пүрэв гарагт мэдэгдэв.

2026 оны эцэс гэхэд VW дэлхийн хэмжээнд борлуулж буй автомашиныхаа 25 хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэж тооцоолж байна. Одоогийн байдлаар VW-ийн борлуулалтын 5-6 хувийг цахилгаан автомашин эзэлж байгаа ажээ.

Энэхүү үйлд бэлдэж VW цахилгаанжуулалтыг хурдасгахын тулд 89 тэрбум евро буюу 100 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулах гэнэ. Энэ нь анх удаа VW нийт зардлынхаа талаас илүү хувийг буюу ойролцоогоор 180 тэрбум ам.долларыг цахилгаан машинд төсөвлөж байгаа явдал юм. Үүний зэрэгцээ бензин хөдөлгүүртэй хамт аккумлятор ашигладаг гибрид тээврийн хэрэгслийн зардлыг 30 хувь бууруулна.

Volkswagen to offer electric versions of all of its vehicles by 2030 |  TechCrunch

Энэ зардалд Германы Вольфсбург дахь компанийн төв байранд шинэ үйлдвэр барих зэрэг багтана. 2025 онд төлөвлөж байгаа VW-ийн Project Trinity хэмээх шинэ тэргүүлэх цахилгаан машиныг Вольфсбург хотод үйлдвэрлэнэ. VW мөн Европ даяар хэд хэдэн шинэ байгууламжийн төлөвлөгөөг тодорхойлсон.

Volkswagen мөн тусдаа зай үйлдвэрлэх компани байгуулахаар төлөвлөж байна. VW-ийн мэдээлснээр батерейны бизнесээс 30 тэрбум еврогийн орлого олох төлөвтэй байгаа нь тус компанийн Skoda суудлын автомашины хэлтсийн одоогийн олж байгаа орлогоос их байх ажээ.

Volkswagen суудлын автомашины брэнд болон Чехэд төвтэй Skoda брэндээс гадна VW нь Porsche, Audi, Bentley, Lamborghini болон Испанид төвтэй Seat автомашины брэндүүдийг ажиллуулдаг.

Эх сурвалж: cnn

Сайжруулсан шахмал түлшний нэг шуудайг 300 төгрөгөөр авна
Сайжруулсан шахмал түлшний нэг шуудайг 300 төгрөгөөр авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.