/2021.12.13/ Нийслэлийн агаарын чанарын асуудлаар БОАЖЯ, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох хүмүүс мэдээлэл өгч байна.
Өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой гэв.
Зарим айлууд түүхий нүүрс түлж байна гэсэн мэдээллүүд ирж байгаа тул ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалтыг эхлүүлж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын ажил хийж байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, Угаартаж байгаа айл өрхүүдийн 95 хувь нь стандарт бус зуухтай байна. Иргэд маань өөрсдөөс шалтгаалсан сайжруулах боломжтой ажлуудаа хийх хэрэгтэй. Бид сайн нүүрс үйлдвэрлэж байгаа ч сайн зууханд түлж чадахгүй байна. Шалгалт хийхэд 134 өрхөөс 103 нь уламжлалт зуухтай айл байсан. Төрөөс 190 мянган стандарт зуухыг 90 хувийн хөнгөлөлттэй тараасан. Үүнээс 140 мянган зуух нь өнөөдөр байхгүй байна. Иргэд зуухаа зарж борлуулаад дууссан байна. Энэ зуухны тоо дараа жил улам л цөөрнө. Энэ хэрээр уламжлалт зуухны тоо нэмэгдэнэ. Ийм байвал хэчнээн сайн түлш түлээд утаа буурахгүй. Шахмал түлшний чанар 6 жилийн өмнөхөөс буураагүй гэдгийг хариуцлгатайгаар хэлмээр байна" гэв.
9 айлын 8 нь энгийн монгол зуухтай. Ширэм хагарсан, битүүмж алдагдсаны улмаас угаартах явдал их байна. Өнгөрсөн долоо хоногт угаарын хэмжээ их байна гэсэн 156 удаагийн дуудлага иржээ.
Түүнчлэн иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авах ажлыг энэ долоо хоногийн гурав дахь өдрөөс эхлүүлэхээр болсон. Нэг шуудайг 300 төгрөгөөр хангамжийн баазуудад авна гэлээ.