Согтуу жолооч гэрэлтүүлэг мөргөж, автомашины төмөр эд ангид хавчуулагджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуу жолооч гэрэлтүүлэг мөргөж, автомашины төмөр эд ангид хавчуулагджээ

/2021.12.13/ Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин автозамын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 01:50 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 01:53 цагт очиход тус дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн 24 настай, эрэгтэй А болон 27 настай, эмэгтэй М нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Кроун” загварын суудлын автомашин жолоодож яваад гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Шинэ Зеландын иргэн 10 удаа вакцин хийлгэсэн хэргээр шалгагдаж байна
Шинэ Зеландын иргэн 10 удаа вакцин хийлгэсэн хэргээр шалгагдаж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.