Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсан 2 иргэнийг аварчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсан 2 иргэнийг аварчээ

/2021.12.10/ Булган аймгийн Булган сумын “Задгай”-д хатуу хучилттай авто замын хажуу руу суудлын автомашин онхолдож 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан очиход иргэн Ч-ын жолоодож явсан “Приус-41” загварын суудлын автомашин онхолдож Булган аймгийн Булган сумын харьяат иргэн Ч /72 настай, эрэгтэй/, П/52 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.

М.Оюунчимэг: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй
М.Оюунчимэг: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.