М.Оюунчимэг: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй

/2021.12.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

- Гурав дөрөвхөн хүний эрх ашгаас болж 3.5 сая хүн амын амьжиргаа, стратегийн өндөр ач холбогдол бүхий төслийг гацааж болохгүй. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. 90мвт-ын хүчин чадлаар 15 аймгийн эрчим хүчийг бүрэн хангах боломжтой төслийг яаралтай хийх хэрэгтэй. Саад учруулж байгаа хүмүүстэй учраа олж, яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэх байр суурь дээр хатуу зогсож байна.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

- Засгийн газрын 327 дугаар тогтоолоор усны нөөц ашигласан төлбөрийг эрчим хүчний салбарт борлуулалтын орлогын 5%-аар тооцож төвлөрүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа тухайн усан цогцолбор дээр турбинаар өнгөрч байгаа усны хэмжээгээр тогтоовол эрчим хүч борлуулсан борлуулалтын орлогоос ч илүү хэмжээгээр төвлөрөх боломжтой гэж үзэж байна.

Борлуулалтын орлогыг 2%-аар нэмэх боломж байгаа эсэх тооцооллыг гаргаж байна. Ингэхийн бол тухайн сав газраас ус хэрэглэж байгаа жижиг усан цахилгаан станцуудад дарамт үүсэх вий гэх болгоомжлол байгаа. Усны судлаачид 327-р тогтоолд өөрчлөлт оруулах боломжийг гаргаж ажиллаж байна.

- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд өртөж байгаа гурван аймгийн дөрвөн сумын 9 багийн иргэд болон иргэдийн нийтийн хурлаас Өмнөговь аймаг дэмжихгүй саналаа ирүүлсэн. Хагас жилийн хугацаанд Баянгол сумаас бусад нь дэмжихгүй байр суурьтай байсан бол удаа дараа тайлан мэдээ танилцуулсны үр дүнд одоо нэг багаас бусад ИНХ дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

- Монголын төр юмаа мэдэх цаг нь болсон гэж боддог. Ноён уулыг төр хамгаалалтдаа авъя гэхэд Сэлэнгэ аймгийн сумын ИТХ-ын төлөөлөл нь "Бид хамгаалалтад өгөхгүй, ухна" гэж байсан тохиолдол бий. Энэ тохиолдол Ховд аймаг дээр давтагдаж байх шиг байна. Тайширын усан цахилгаан станцыг анх барьж байхад мөн л эрээн нуурын экологийн системд муугаар нөлөөлж байна гээд л "хашхичаад" байсан. Одоо дэлхийн газрын зураг дээр шинээр "Гэгээн нуур" бий болсон. Загастай ч болсон. Энд далан суваг хийчихвэл аялал жуулчлалын чухал бүс болно.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Завхан аймгийн эрчим хүчний асуудал ч яригдана. "Баян Айраг" уул уурхайн компанийн цианит угааж байгаа байгалийн үзэсгэлэнт газар /Мухартын гол/ ус татарч байгаа талаар удаа дараа ярьж байна. Судлаачдын хэлж байгаагаар энэ орчмын гүний ус 8-10м доошилсон гэх дүгнэлт гарсан. Завхан аймагт алт олборлож байгаа "Баян айраг" компанийн талаар тайлбар авъя.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

Н.Алтанхуяг: Одоо шоу цэнгээнээ зогсоогоод, улсынхаа ажилд анхаар
Н.Алтанхуяг: Одоо шоу цэнгээнээ зогсоогоод, улсынхаа ажилд анхаар
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.