/2021.12.10/ Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
- "Хэд хоног МАН-ынхан Их хурал гээд нэлээд цалгардлаа. Одоо шоу цэнгээнээ зогсоогоод, улсынхаа ажлыг анхаарна уу. Барааны үнэ 20 гаруй хувиар өсөөд байгааг мэдэж байна уу. Урд хилийн байдалд анхаарал тавиад, юмны үнийн хөөрөгдлийг багасгах арга хайя. 20, 30 жилийн дараа их гоё юм хийх л байх, эхлээд Дарханы замаа дуусгаж болох уу. Ер нь бол арай л хэтэрч байна. Би долоон жилийн дараа МҮОНТ-ийн нэвтрүүлэгт орсон, маргааш нь сайтаасаа устгасан байна. Ийм дарангуйлалтай улс байж болохгүй ээ. Монголд хоёр том нам байдаг гэж ойлгодог. Гэтэл АН-аар муур хулганаар тоглож байгаа юм шиг болж байна. Энэ тоглоомоо болиулаарай" гэв.