Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

/2021.12.10/ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн бэлтгэхэд Кубын талтай хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Кубын Засгийн газраас Монгол оюутнуудад олгодог тэтгэлгээ үргэлжлүүлэн олгохоор ажиллаж байгааг хэлэв. Кубын тал 1963 оноос хойш оюутны тэтгэлэг олгож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын 140 гаруй оюутан тус улсад дээд боловсрол эзэмшсэн байна.

Эх сурвалж: president.mn

Монгол хүүхдүүд өдөрт дунджаар дөрвөн цагийг цахим орчинд өнгөрөөдөг
Монгол хүүхдүүд өдөрт дунджаар дөрвөн цагийг цахим орчинд өнгөрөөдөг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.