“Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол У.Хүрэлсүхийг Кремлээс томилох байсан“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол У.Хүрэлсүхийг Кремлээс томилох байсан“

/2021.12.10/ Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр тайван жагсаал зохион байгуулж байна.

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, "1990 онд ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол У.Хүрэлсүхийг Монголын ард түмэн биш Кремлээс томилох байсан. 1990 онд ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол УИХ Л.Оюун-Эрдэнийг сонгох биш Кремлээс үүрэг даалгавар өгч томилох байсан. Бид ардчиллын үр шимийг нийтээрээ харамгүй хүртдэг хэрнээ үнэ цэнийг нь мартдаг. Ардчиллын үр дүнд ард түмэн төр засгийн болохгүй, бүтэхгүй байгааг шүүмжлэх эрхтэй болсон. Иргэд өөрсдийн өмчтэй, малчид малтай болсон. Монгол хүн гадаад паспорттай болж дэлхийтэй хөл нийлүүлсэн юм. Тиймээс ардчиллын үнэ цэнийг юугаар ч хэмжиж болохгүй. АН иргэнийхээ эрх чөлөөний хүчинд итгэдэг нам юм.

Эрх чөлөө нь зөрчигдөж байгаа иргэдийнхээ төлөө зүтгэнэ. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОУ, хүний эрх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, дэмжиж ажиллах болно. Эрх баригчид нэг амаараа хүний эрх ярьчхаад нөгөө амаараа үүнийг үгүйсгэх бүх зүйлийг ярьж, хийж байна. Төр засаг, сайд дарга нарыг шүүмжилсэн иргэдийг шүүх, шорон, хуулиар дарамталж сүрдүүлдэг явдал газар авсан. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй.

АН бол хүний эрхийг хамгаалах чиглэлд үргэлж зөв санаачилга дэвшүүлсээр ирсэн. Гэтэл эрх баригч нар хүний эрхийн хууль тогтоомжид нэг ч өөрчлөлт оруулаагүй. АН цаашид энэ хүмүүсийг шахаж шаардах болно. МАН өнөөдөр үнэхээр л хүний эрхийг хамгаалах чиглэлээр Төрийн ордонд хуралдаж байгаа бол 2022 оныг хүнийг эрхийг хамгаалах жил болгож зарлах хэрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд тогтмол тайлагнадаг байх ёстой" гэв.

Макрон Олимпийн хөдөлгөөнийг улс төржүүлэхгүй байхыг уриалав
Макрон Олимпийн хөдөлгөөнийг улс төржүүлэхгүй байхыг уриалав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.