Иран улс төрөлжсөн цөмийн үйлдвэрлэлийн төв нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иран улс төрөлжсөн цөмийн үйлдвэрлэлийн төв нээлээ

/2021.07.28/ Төрөлжсөн цөмийн төвийн нээлтэнд Ираны Цөмийн Энергийн Байгууллагын (AEOI) тэргүүн Али Акбар Салехи, Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Сорена Саттари нар оролцжээ.

Mehr мэдээллийн агентлагийн мэдээлж буйгаар тус төвийг Ираны цөмийн эрдэмтдийн судалгааны ололт амжилтыг сурталчлах зорилгоор нээсэн гэв.

Тус төвийг байгуулсан нь цөмийн салбарт экосистемийн шинэчлэл хийн, салбарын хөгжлийн үйл явцыг дэмжих эхний алхам болж байна гэжээ.

Иран улс нь цөмийн технологийн шинэ нээлтүүдийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэх мэт иргэний салбарт амжилттай хийжээ. Цөмийн анагаах ухаанд эмч нар бага хэмжээний цацраг идэвхит бодисыг хүний биед оруулснаар эд эрхтэн, эд эсийг харж эрхтнүүд нь хир сайн ажиллаж байгааг харах боломжтой болсон. Ингэснээр хавдарыг эрт илрүүлэх, хорт хавдар нь биеийн бусад хэсэгт тархсан эсэхийг мэдэхэд туслах ажээ.

Хятадууд БНСУ-д үл хөдлөх их хэмжээгээр худалдан авч үнийн огцом өсөлт бий болгож байна
Хятадууд БНСУ-д үл хөдлөх их хэмжээгээр худалдан авч үнийн огцом өсөлт бий болгож байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.