Хятадууд БНСУ-д үл хөдлөх их хэмжээгээр худалдан авч үнийн огцом өсөлт бий болгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадууд БНСУ-д үл хөдлөх их хэмжээгээр худалдан авч үнийн огцом өсөлт бий болгож байна

/2021.10.08/ Хятадын худалдан авагчид Солонгост үл хөдлөх хөрөнгө ихээр худалдан авч байгаа нь орон сууцны үнийн огцом өсгөж улмаар төрийн бодлогын хэмжээнд авч үзэж болзошгүй байдалд хүргэж эхэлжээ.

Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас Ард түмний намын төлөөлөгч Хон Сок Жонд ирүүлсэн мэдээлэлд дурьдсанаар 2020 оны байдлаар гадаадын иргэд нийт 157.489 үл хөдлөх хөрөнгө эзэмших болжээ. Энэ нь 2011 оныхоос 2.2 дахин их байгаа юм.

Ялангуяа Хятад иргэдийн эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгө огцом өсжээ. БНХАУ-ын иргэдийн эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн тоо 2020 онд 57292 болсон нь 2011 оныхоос 16.3 дахин өссөн байна. Энэ нь нийт гадаадын өмчлөгчдийн 36.37 хувийг эзэлж байна.

Гадаадын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт нэмэгдэж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна гэж Хонг хэлээд Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад ижил асуудал улс төрийн маргаан болоод байна гэжээ.

Саяхан Пусан хотын Хаундэ дүүрэгт байрлах Гённам Марина орон сууцны үнийн огцом өсөлтөөс болж шуугиан дэгдсэн билээ. Судалж үзэхэд, БНХАУ-ын иргэн худалдаж авсан байжээ. Далайн эрэг дээрх орон сууцны долоодугаар давхарт байрлах 84.93 метр квадрат талбай бүхий уг орон сууцыг БНХАУ-ын иргэн 1.7 тэрбум вон буюу 1.47 сая доллараар худалдаж авсан байна.

Засгийн газар огцом өсөж буй орон сууцны үнийг бууруулах зорилгоор хэд хэдэн журам боловсруулсан боловч үнийн өсөлтийг тогтворжуулж чадаагүй байна. Cheong Wa Dae вэбсайтад өргөдөл гаргасан хүн гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зохицуулалт байхгүйн улмаас зах зээлийг үймүүлж байгаа ба гадаадын иргэд солонгосчуудтай адил дүрэмд захирагдах ёстой гэжээ.

"Солонгос иргэд Хятадад газар эзэмшиж чадахгүй байхад Хятад иргэд Солонгост газар өмчлөх боломжтой байна. Мөн хятадуудын эзэмшлийн өмч эрс нэмэгдэж байна. Энэ нь урт хугацаанд төрийн түвшний асуудал болох тул хязгаарлах хэрэгтэй." хууль тогтоогчид хэлжээ.

Эх сурвалж: Korea times

АНУ-аас БНХАУ-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолтой байна
АНУ-аас БНХАУ-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолтой байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.