АНУ-аас БНХАУ-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолтой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-аас БНХАУ-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолтой байна

US-China relations: Beyond the 'Cold War' cliche - BBC News

/2021.07.28/: АНУ-ын аж ахуйн нэгжүүд дэлхийн цэвэр цаг уур бий болгох чиглэлээр Хятад улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна

АНУ-ын аж ахуйн нэгжүүд цаг ууртай холбоотой асуудлаар Хятад улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэж тус улсын цаг уурын асуудал эрхэлсэн дипломат төлөөлөгч Си Зенхуа хэлэв.

Хятадын цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан төлөөлөгч Си өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин хотод болсон Санхүүгийн форум дээр “Хятадын эдийн засгийн төлөвлөлт, Үндэсний хөгжил, шинчлэлийн хороо 5 болон 7-р сард Хятадад Америкийн олон үндэстний байгууллагуудтай хамтран хоёр удаагийн дугуй ширээний уулзалт хийсэнгэв.

АНУ-ын аж ахуйн нэгжүүд Хятад түншүүдтэйгээ хамтран ажиллаж экологийн болон нүүрстөрөгчийн технологийг сурталчлах хүсэлтэй байгаа гэж Си Шанхайн “ThePaper.cn” сайтад мэдэгджээ.

БНХАУ болон АНУ бол манай гарагийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулдаг улсууд юм. Дөрөвдүгээр сард хоёр улс хорт утаа багасгах найман чиглэлээр хамтран ажиллахаар гарын үсэг зурсан ба үүнд нүүрстөрөгчийг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эко тээврийн хэрэгслийг зэрэг асуудалууд багтсан байна.

Хэдийгээр хоёр улсын хоорондын харилцаа сайнгүй байдаг ч уур амьсгалын өөрчлөлт нь Бээжин болон Вашингтоны ижил сонирхлыг хуваалцаж буй цөөхөн салбарын нэг юм.

Энэ асуудал АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон дэд сайд Ши Фэн нартай даваа гарагт уулзахаас өмнө тодорхой болсон байна.

Шерман Хятад болон АНУ цаг уурын хямрал, хар тамхитай тэмцэх, түүнийг цааш дэлгэрүүлэхгүй байх зэрэг дэлхий нийтийн ашиг сонирхлын салбарт хамтран ажиллах нь чухал болохыг батлан хэлэв. Түүнчлэн Хойд Солонгос, Иран, Афганистан, Мьянмар зэрэг бүс нутгийн асуудлуудыг хэлэлцсэн гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.

Хэрэв Хятад улс нүүрстөрөгчийг саармагжуулах амлалтаа биелүүлэх гэж байгаа бол 2060 он гэхэд эрчим хүчний системээсээ нүүрстөрөгчийг зайлуулахын тулд 138 их наяд юань (21 их наяд доллар) хөрөнгө оруулалт хийх ёстой болно гэж өнгөрсөн жилийн 10-р сард Цинхуа Их Сургуулийн хийсэн судалгаанд дурдсан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятад улс 2021-25 онуудад эрчим хүчний салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй болгох төлөвлөгөөгөө боловсруулан албажуулсан байна. Уг баримт бичигт цөмийн эрчим хүчээс бусад нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэгт тавьсан цуцлах ажээ.

Ажиглагчид Хятад, АНУ цаг уурын хямралыг зохицуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой, гэхдээ хамтын ажиллагааны чиглэл хязгаарлагдмал байж магадгүй гэж үзэж байна.

Солонгосчууд байт харваагаар дэлхийд тэргүүлж байна. ЯАГААД?
Солонгосчууд байт харваагаар дэлхийд тэргүүлж байна. ЯАГААД?
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.