Тэлмэн Ресурс ХК-тай нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэлмэн Ресурс ХК-тай нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа

/2021.07.27/: Монгол улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас Телмэн ресурс ХК-тай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.

Тэлмэн ресурс ХК-нь 2019 онд Газрын тосны тухай хуулийн дагуу эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд 1 жилийн хугацаанд нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлаа амжилттай гүйцэтгэж. “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн дундаж агуулга 82.3% -тай тооцоолсон юм.

Тэлмэн ресурс ХК нь үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажилд 10 жилийн хугацаанд 8,9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Энэ үеэр АМГТГ-ын дарга Х. Хэрлэн хэлсэн үгэндээ эрлийн шатанд тооцоолсон баялгаа нөөц болгон Монгол улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлэх ажилдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхийг онцлоод, Газрын тосны салбарт нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа Тэлмэн ресурс ХК-ны хамт олонд ажлын амжилт хүсэв.

Ходоодны сөргөөг эмчлэхгүй бол улаан хоолойн хавдар болох магадлалтай
Ходоодны сөргөөг эмчлэхгүй бол улаан хоолойн хавдар болох магадлалтай
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.