/2021.07.27/: ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Японы хойд хэсэгт оршдог, Москвагийн хяналтан дор байдаг Токио өөрийн мэдэлдээ авах сонирхолтой хилийн маргаантай аралд айлчилж буй тухай Оросын албаныхан мэдэгдсэн ба өнгөрсөн оны долдугаар сард тус улсын нутаг дэвсгэрийг гадны гүрэнд шилжүүлэхийг хориглосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш анх удаагаа хийж байгаа айлчлал юм.
ОХУ-д Итуруп гэдгээр нь мэддэг Эторофу аралд Ерөнхийлөгч В.Путины удаах эрх мэдэлтэн болох Ерөнхий сайд Мишустины маргаантай арал руу хийж буй энэ айлчлал нь өмнөх ерөнхий сайд Дмитрий Медведевийн 2019 оны 8-р сард хийсэн айлчлалаас хойш хийж буй анхны айлчлал юм.
ОХУ-ын Засгийн газраас мэдээлснээр Ерөнхий сайд Мишустин ОХУ-ын Алс Дорнод болон Сибирьт хийж буй 4 хоногийн аяллын хүрээнд даваа гаригт тус арлын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Кацунобу Като даваа гарагт Ерөнхий сайдын Мишустиний Еторофу аралд хийх айлчлалтай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгджээ.
Оросын мэдээллийн Интерфакс агентлагийн мэдээлснээр Мишустин Даваа гарагт Курилын арлуудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор татваргүй чөлөөт бүс байгуулах тухай санал дэвшүүлж, Москва руу буцаж очмогцоо Путинтай энэ төлөвлөгөөний талаар ярилцах болно гэжээ.
В.Путин баасан гарагт Ерөнхий сайд Мишустины айлчлалын өмнө түүнтэй уулзан Японы хойд нутаг, Оросын өмнөд нутаг Курилын дөрвөн арал гэж нэрлэгддэг арлуудын асуудалд илүү их анхаарал хандуулах болон Япон, Оросын хамтарсан эдийн засгийн үйл ажиллагааны талаар сайн санал дэвшүүлэх талаар ярилцжээ.
2016 оны 12-р сард Ерөнхийлөгч Путин болон ерөнхий сайд Шинзо Абэ нар аялал жуулчлал, загасны аж ахуй зэрэг таван салбарт Оросын эзэмшлийн арлуудад хамтарсан эдийн засгийн үйл ажиллагаа эхлүүлэхээр тохиролцсон ажээ. Гэхдээ эдгээр төслүүд нь хоёр орны хууль эрх зүйн байр суурийг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх боломжийг олгох тусгай тогтолцооны талаарх хоёр талын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсноос ахиц гараагүй байна.
Өнгөрсөн оны 9-р сард албан тушаал авсны дараа Ерөнхий сайд Ёшихидэ Суга болон Ерөнхийдөгч Путин нар анхны цахим уулзалтаараа 1956 оны хамтарсан Япон, хуучин Зөвлөлт Холбоот Улс хоорондын тунхаглалыг үндэслэн нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэхээр тохиролцсон ажээ.