Хугацаат цэргийн албаны үр ашгийг дээшлүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хугацаат цэргийн албаны үр ашгийг дээшлүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

May be an image of 2 people, people standing and indoor

/2021.10.21/: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн захирамжаар “Хугацаат цэргийн албаны нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэн, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох, мэргэжил, боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн бодлого тодорхойлох, санал дүгнэлт боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.

Энэхүү ажлын хэсгийг миний бие ахалж байгаа буюу бүрэлдэхүүнд ЕТГ, ҮАБЗ, БХЯ, БШУЯ, ХНХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТЕГ, ТТХГ-аас удирдах албан тушаалтнууд багтжээ.

May be an image of 1 person, standing, sitting, table, office and indoor

Ажлын хэсгийн гол зорилго нь хугацаат цэргийн албаны хэлбэр, алба хаах хугацаанд өөрчлөлт оруулах, тоог нэмэгдүүлэх, цаашид хэрхэн үр ашигтай байлгах вэ гэдэгт чиглэгдэж байгаа юм.

Ажлын хэсгийн гишүүд болох ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нар бодлогын саналуудыг оруулж ирлээ.

Залуусыг хугацаат цэргийн алба хааж байх хугацаандаа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг түшиглэн энгийн мэргэжил эзэмшүүлэх, хувь хүний хөгжил, гэр бүл төлөвлөлт, хөдөлмөрийн харилцаанд оролцох шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах боломжтой.

Энэ намрын чуулганаар БШУЯ-аас Боловсролын тухай багц хуулийн төсөл өргөн барьж байгаа. Тус хуулинд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт сурагчдад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгохоор тусгасан нь бидний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил хөрсөн дээр буух боломж юм. Энэ бол залуу хойч үедээ оюунд нь, түүгээр ч зогсохгүй “Монгол дархлаа”-г өвлүүлэн үлдээх том ажил юм. Үүгээр ч зогсохгүй БШУЯ, ЗХЖШ-тай хамтран их дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулах, хугацаат цэргийн алба хаагчдад монгол, англи хэл, мэдээлэл зүйн хичээлүүдийг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газартай хамтран хэрэгжүүлэх боломж байгааг хэлж байна.

Эх сурвалж: БХЯ

Ц.Нямдорж: Надад улс төр ярих эрх байгаа шүү, Д.Ганбат аа
Ц.Нямдорж: Надад улс төр ярих эрх байгаа шүү, Д.Ганбат аа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.