Ц.Нямдорж: Надад улс төр ярих эрх байгаа шүү, Д.Ганбат аа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Надад улс төр ярих эрх байгаа шүү, Д.Ганбат аа

Ц.Нямдоржийн "шударга ёс" үнэнд гүйцэгдэв | News.MN

/2021.10.21/ УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Хоёр яам байгуулах саналыг дэмжихгүй байна. Монгол Улс 5 яамтай байж болдог л байсан. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд төрийн албан хаагчдын тоог нэмж байна. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулаад ард түмний амьдрал дээшлэхгүй байх. Төрийн мөнгө гэж байдаггүй юм аа. Бүгд татвар төлөгчдийн мөнгө. Эрх баригчид дандаа төрийн байгууллагын ажилтны тоог нэмж, татвар нэмдэг. Хувийн хэвшлийнхэн сөхөрч байна. Эрх баригчид бид нарын хэлж байгаа саналыг хүлээж ав. Би хэлж л байсан. Чанартай Файзер вакциныг эртхэн оруулж ирсэн бол аль хэдийн ковидоос салчихсан байгаа. Эцсийн эцэст үнэнд гүйцэгдэж гурав дахь тунд Файзер вакциныг Японы засгийн газрын тусламжаар авч байна" гэсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, "Вакцин тойруулаад улс төр хийгээд байх юм. Үүнийгээ болих хэрэгтэй. Арай гэж олж ирсэн юм шүү. Вакцины үр дүн гарч байгаа. Бусад орнуудад вакцин олдохгүй байна. Бид нар бас ажил хийсэн юм шүү" гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Та битгий улс төржөөд бай. Шинээр байгуулагдах хоёр яамд хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ. Татвар төлөгчдийн мөнгөөр хичнээн хүнийг цалинжуулах юм. Ер нь шинээр яам байгуулаад ямар үр дүн гарах вэ. Ахиад цаашид яам нэмээд байх юм уу, яах юм. Ард түмэн таныг хаалгаар гаргаад явуулсан. Одоо тооноор орж ирчихээд бид нарт юм заах гээд байх шаардлага байхгүй. Улс төржих ёстой хүн чинь би болохоос та биш" гэсэн юм.

Үүний хариуд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Надад улс төр ярих эрх байгаа шүү. Хэрвээ ярих гээд байгаа бол.

Эдийн засаг, хөгжлийн яам 4.3 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны яам 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Шинэ хоёр яам тус тус 80 хүний орон тоотой байхаар төлөвлөсөн. Энэ түвшинд та бүхэн ярьж байгаад шийдвэр гаргах байх гэж найдаж байна" гэлээ.

“Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт“ сэдвээр цахим сургалт боллоо
“Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт“ сэдвээр цахим сургалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.