Т.Аюурсайхан: Ажлаа мэддэггүй, хариуцлагагүй хүмүүс их байхад шинээр яам байгуулах хэрэг байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Ажлаа мэддэггүй, хариуцлагагүй хүмүүс их байхад шинээр яам байгуулах хэрэг байхгүй

Т.Аюурсайхан: БНХАУ, ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь  манайд ашиггүй

/2021.10.21/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.

Тэрбээр, "Асуудлаа дутуу боловсруулсан байна. Яам байгуулах бол маш чухал асуудал. Эдийн засаг, хөгжлийн яам гээд нэрнээсээ эхлээд алдаатай. Хэдхэн чиг үүргийн төлөө яам байгуулдаг. Хэдэн хүнийг сайдаар томилдог. Гэтэл ажлаа хийж мэддэггүй, хувийн зохион байгуулалт муутай, хамт олон удирдаж чадахгүй, хариуцлага хүлээдэггүй албан тушаалтан их байна. Ийм байхад яам байгуулах хэрэг байна уу. Яам байгуулсны дараа төсвийг нь шийднэ гэж байна. Олон сарын турш асуудлаа яагаад ийм дутуу боловсруулж оруулж ирж байгаа юм бэ. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ажлаа хийгээч ээ. Доод албан тушаалтнуудаа базаж, тэдэнтэйгээ хамтарч ажиллаач" гэв.

Т. Аюурсайхан гишүүний асуултын хариуд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, "Ерөнхий сайдын өмнө орж бусад сайд нарыг удирдаад байж болохгүй. Үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон тохиолдолд тэдэндтэй уулзаж байгаа. Тээвэрчидтэй холбоотой асуудлыг өчигдөр шийдвэрлэсэн. Улаанбаатарт сайжруулсан түлш тасалдахад намайг ажлын хэсгийн ахлагчаар тавьж мөн асуудлыг нь шийдсэн" гэсэн юм.

“Оросын боловсролын Онлайн үзэсгэлэн-2021” болж байна
“Оросын боловсролын Онлайн үзэсгэлэн-2021” болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.