“Оросын боловсролын Онлайн үзэсгэлэн-2021” болж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оросын боловсролын Онлайн үзэсгэлэн-2021” болж байна

May be an image of 4 people and text that says 'российская образовательная ыставка оросын боловсролын узэсгэлэн 2021 EXPO 600 элсэгчдэд 100% тэтглэг EXPO.EDURUSSIA.MN оросын боловсролын онлайн узэсгэлэн-2021 2021.10 20-26 09AM-19PM 8045-6680'

/2021.10.21/: Оросын боловсролын үзэсгэлэн нь жил бүр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-с зарлагддаг.

Энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын засгийн газрын бакалавр, магистр, доктор, зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтан зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

Цахим үзэсгэлэн 2021 оны аравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN сайт дээр болж байна.

Үзэсгэлэн нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгохоос гадна ОХУ-д суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөх юм.

Эх сурвалж: ХНХЯ

У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ
У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ
 
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.