Туркийн шүүх тагнуул хийсэн хэргээр 6 хүнийг баривчлах шийдвэр гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркийн шүүх тагнуул хийсэн хэргээр 6 хүнийг баривчлах шийдвэр гаргажээ

Six senior FETO suspects arrested in Kosovo and brought to Turkey

/2021.10.21/: Туркийн шүүх аравдугаар сарын эхээр "улс төр, цэргийн тагнуул хийсэн" хэргээр саатуулагдсан гадаадын зургаан иргэнийг баривчилжээ. Энэ тухай лхагва гаригт Hurriyet сонин мэдээлэв.

Тус хэвлэлд баривчлагдсан хүмүүсийн дунд ОХУ-ын дөрвөн, Узбекистаны нэг, Украины нэг иргэн байгаа гэж мэдэгджээ. Сонинд бичсэнээр сэжигтнүүд "чечений сөрөг хүчин" рүү дайралт хийхээр төлөвлөж байжээ.

Аравдугаар сарын 9-нд CNN Turk телевизийн суваг Турк улсад гадаадын зургаан иргэнийг тагнуул хийсэн хэргээр саатуулсан тухай мэдээлсэн ба тус сувгийн мэдээлснээр, ажиллагааны явцад баривчлагдсан хүмүүс ОХУ-ын зэвсэг, паспорттай байсан нь тогтоогджээ. CNN Turk сувгаас тодруулга авахад, эдгээр баримт бичиг нь жинхэнэ эсвэл хуурамч эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт Кремльд Туркэд саатуулагдсан гэх оросуудын талаар ямар ч мэдээлэл байхгүй байгааг тэмдэглэжээ. Тэрбээр "хэрэв эдгээр нь үнэхээр Оросын иргэд байвал" Кремльд энэ талаар "зарим мэдээлэл" ирэх байсан гэж тэр онцолжээ.

Эх сурвалж: tass.ru

УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангаргаа өргөлөө
УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангаргаа өргөлөө
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.