/2021.10.21/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын шинэ гишүүд болох Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангаргаа өргөлөө.
Хоёр гишүүн, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараглалаа.
Э.Батшугарын хувьд УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28,537 хүний санал авсан юм.
Түүнчлэн 18 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 17,264 санал авч Хэнтий аймгийг төлөөлөх УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.