Хот хоорондын нийтийн тээврийн үнэ 700-20,000 төгрөгөөр нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот хоорондын нийтийн тээврийн үнэ 700-20,000 төгрөгөөр нэмэгджээ

/2021.07.20/: Зам тээврийн сайдын 2013 онд баталсан “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” тушаалаар Хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталсан.

Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэрлэлтийн тарифыг тооцоолон, аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцож гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэж ирсэн.

Тэгвэл шатахууны үнэ тухайн хугацаанаас хойш шатахууны үнэ 26,7 хувь өссөн ч Хот хоорондын зорчигч тээврийн тасалбарын үнэ өсөөгүй өдийг хүрсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар 1 хүн.км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоосон.

​Дээрх тушаал шийдвэртэй уялдуулан хот хоорондын нийтийн тээврийн тарифыг 1 хүн.км-ийн өртгийг 60-65 төгрөг болгон нэмэгдүүлж, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр харилцан тохиролцсон хэрэгжүүлээд байна.

Хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнэ 700 – 20,000 төгрөгөөр нэмэгдсэн тул чиглэл бүрийн үнэ, тарифыг доорх зурагнаас харах боломжтой.

No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Зорчигчдыг цааш нь “МИАТ“ компаний агаарын хөлгөөр тээвэрлэнэ
Зорчигчдыг цааш нь “МИАТ“ компаний агаарын хөлгөөр тээвэрлэнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.