/2021.7.20/ Коронавируст Альфа, Бета, Гамма гэсэн хувилбарууд бий.
Тэгвэл шинээр илрээд буй дельта хувилбараас дэлхий дахин яагаад айж байгаа вэ? Учир нь, энэ хувилбар нь маш хурдтай халдварлах чадвартай, мөн эмнэлэгт хэвтэх магадлал буюу хүндрэх магадлал хоёр дахин өндөр аж.
ЯМАР ВАКЦИН ДЕЛЬТА ХУВИЛБАРЫГ “ДИЙЛЭХ” ВЭ?
Вакцины хувьд Файзер, Модерна, АстраЗенека нь дельта хувилбарт илүү тэсвэртэй байгааг гэдгийг судлаачид тогтоожээ.
ЯМАР ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ВЭ?
Дельта нь бусад вирүсээс ялгаатай шинж тэмдэгтэй байж болзошгүй. Гэвч толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх шинж тэмдгүүд байна.
ЯАЖ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ВЭ?
Вакцин хийлгэ. Хэрвээ та өөрөө вакцины бүрэн тундаа хамрагдсан бол бусдыг ч вакцин хийлгэхийг ятгаж, сэнхрүүл. Вакцин нь шинж тэмдгийг хөнгөрүүлэх, тархалтыг бууруулах цор ганц арга зам юм.
Мөн маск зүү.