“Бид мартахгүй“ хөшөөний нээлт боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бид мартахгүй“ хөшөөний нээлт боллоо

/2021.07.20/: Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд үг хэлж хүндэтгэл үзүүллээ.

Түүхт ойн хүрээнд бүтээж буй “Бид мартахгүй” хөшөөний харагдах байдал нь тэнгэр өөдөө цойлсон шонхор шувуун дүрс бүхий хананд Монгол цагдаагийн ёсолж буй дүрийг бүтээсэн нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэм нандин үүргээ гүйцэтгэж яваад хань ижил, үр хүүхэд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээж, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлж, хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг бэлгэдэх ажээ.

Эх сурвалж: ЦЕГ

Коронавируст болон бусад халдварын оношлогоо эмчилгээг сайжруулах сургалт боллоо
Коронавируст болон бусад халдварын оношлогоо эмчилгээг сайжруулах сургалт боллоо
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.