Коронавируст болон бусад халдварын оношлогоо эмчилгээг сайжруулах сургалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст болон бусад халдварын оношлогоо эмчилгээг сайжруулах сургалт боллоо

/2021.07.20/: Коронавируст халдвар болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн бусад халдварын үеийн халдварын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, оношилгоо, эмчилгээ, коронавируст халдварын дараах хамж шинжийн үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах онлайн сургалтууд зохион байгуулав.

АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5, КОВИД-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх нэгжээс ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын лавлагаа шатны тусламжийн хэлтэс, ЭМЯ-ны дэргэдэх үндэсний хэмжээний эмнэлзүйн зөвлөх багийн доктор профессорууд болон ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хамтран “КОРОНАВИРУСТ БОЛОН АМЬСГАЛЫН ЗАМЫН ХҮНД, ХУРЦ ХЭЛБЭРИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧТӨНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ” сургалтыг 2021 оны 6 -7 саруудад 5 удаа 2 өдрөөр тохиолдолд суурилсан хэлбэрээр явуулсан.

Аймаг, нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн лавлагаа шатлалын 51 эрүүл мэндийн байгууллагын 800 орчим эмч, мэргэжилтнүүд цахим сургалтанд хамрагдаж коронавируст халдвар болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын сэргийлэлт, хяналт, оношилгоо, эмчилгээ, тархвар судлал, коронавируст халдварын дараах эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэгээ дээшлүүллээ.

Эх сурвалж: ЭМЯ

Хакухо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ авлаа
Хакухо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ авлаа
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.