/2021.07.20/: Өнгөрөгч Ням гаригт болсон мэргэжлийн сумо бөхийн шийдвэрлэх барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал дээд зиндаанд дөрвөн удаа түрүүлж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй учраа таарч ердөө хорин секундын дотор уран барилдаан үзүүлэн давснаар энэ удаагийн башёд 45 дахь түрүүгээ авлаа.
Хакухо М.Даваажаргал :
- Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Ердөө ганц л зорилготой би энэ башёд зодоглосон. Энэ бол " Токио-2020" зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах явдал юм. Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964" олимпод Монголчууд анх удаа оролцоход эх орныхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга - аав Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан, аав минь миний эхлэл...бөх аавын хүү би их азтай хүн, гэхдээ аз хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг хэмээн NHK телевизийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байжээ.
Хакухо М.Даваажаргал 15 давсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 давж сүүлийн даваан дээр ялагдсан юм.
Дараах холбоосоор барилдааны бичлэгийг үзэх боломжтой: https://youtu.be/pK1QYKWSUSI