Сайд Л.Энх-Амгалан: Сургуулийн газраас хулгай хийгээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд Л.Энх-Амгалан: Сургуулийн газраас хулгай хийгээгүй

/2021.07.20/: Монгол улсын консерваторийн талбайд боловсролын салбарын бодлогын хүрээлэнг оруулах шийд гарсан. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн удирдлага, төгсөгчид, багш болон суралцагчид сургуулийнхаа талбайг авч үлдэх гэсэн тэмцэл хийж эхэлсэн билээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:

- Хариуцлагатайгаар хэлье. Сургуулийн газраас огт хулгай хийгээгүй. МУК-ын ард байгаа орон сууцны газар, 16 грашийн нийт 0,3га талбай болон Дашчойлин хийдийн хашаан доторх 0,3га газар гээд нийт 0,6га газрыг тус сургуулийн эзэмшилд шилжүүлэх нийслэлийн засаг даргын захирамжийг гаргасан. Үүний 0,1га газарт нь боловсролын салбарын бодлогын хүрээлэнг барья гэсэн шийд гаргасан гэв.

Монгол Улсын Консерваторын зүгээс дараах тайлбарыг цахим хуудаснаа шууд бичлэгтээ оруулсан юм.

Төгсөгчдийн төлөөлөл н.Ганпүрэв:

  • Байж болшгүй үзэгдэл болж байна. Уран бүтээлчид бид тоглолтын товоо жилийн өмнөөс гаргадаг. Гэтэл сургуулийн талбайд бүхэл бүтэн яамны барилгыг барих хэмжээний том төслийг нэг сарын дотор гаргаж байна гэдэг нь гайхшил төрүүлж байна.

Багш н.Отгонтуяа:

  • Сургуулийн бодит байдлыг улс оронд танилцуулаад шаардлагатай барилга байгууламжийг бий болгох хүсэлтийг олон жилийн туршид илгээж байсан боловч нааштай хариу өгч байгаагүй. Харин сургуулийн хашаанд төрийн өмчийн барилгыг барьж үүгээрээ “барьцаалж” байж бидэнд дэмжлэг үзүүлнэ гэсэн шийдвэрийг хатуу эсэргүүцэж байгаа.

МУК-ын зүгээс энэ мэт сэтгэгдлийг хэлж байгаа бөгөөд цахим орчинд #SaveМУК #FreeConservatory гэх хаштагийг ашиглан эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Эх сурвалж: Боловсрол Шинжлэх Ухааны Яам,

Монгол улсын консерватори фэйсбүүк хуудас

Зам тээврийн салбараас хоёр хүн Олимпд оролцоно
Зам тээврийн салбараас хоёр хүн Олимпд оролцоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.