Зам тээврийн салбараас хоёр хүн Олимпд оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн салбараас хоёр хүн Олимпд оролцоно

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН “ТОКИО-2020” ОЛИМПОД ОРОЛЦОХ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ө.ДҮҮРЭНБАЯР, М.АНХЦЭЦЭГ НАРТАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

/2021.07.21/: “Токио-2020” зуны олимпийн наадамд зам, тээврийн салбарт ажилладаг Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин хүндийг өргөгч М.Анхцэцэг, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин жүдоч Ө.Дүүрэнбаяр нар “Чингис хаан” нисэх буудлын ажилтнууд юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар олимпийн жүдо бөхийн +100 кг-д хүч үзэх гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаярын багш Б.Тэмүүлэн, хүндийг өргөгч, гавьяат тамирчин М.Анхцэцэг нарыг хүлээн авч уулзан амжилт хүсч, зам, тээврийн салбарын 60 гаруй мянган ажилтан, албан хаагчдын өмнөөс олимпийн наадамд амжилттай оролцохыг ерөөлөө.

Мөн энэ үеэр Зам, тээврийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөөс салбараа төлөөлөн Токиогийн олимпт оролцож байгаа хоёр тамирчиндаа амжилт хүсч, гарын бэлэг гардуулав.

Эх сурвалж: https://mrtd.gov.mn/i/2767?fbclid=IwAR3WepDWW1lH0Hv8Tgyx25VxcNKXjbc-GWvExlrEbJCaC0WE2qGnUgCrB84

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон ялыг хэвээр үлдээлээ
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон ялыг хэвээр үлдээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.