Өнөөдөр сошиал орчинд шөнө болж байхад сагс тоглосон болон иргэдийн дуудлагаар очсон цагдаа нарын талаар “зөв, буруу” хэмээн багагүй маргаан дэгдэв.
Тэгвэл шөнийн 00 цагт хүүхдүүд сагс тоглох нь зөв үү?
Нэг талаасаа зөв. Учир нь хүүхдүүдийн сагс тоглох орчныг бүрдүүлж, тэдэнд чөлөөтэй тоглох боломжоор хангахын тулд хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг олноор бий болгох, тэдгээр нь орон сууцны хорооллоос хол байх ёстой. Энэ нь нэг талаасаа хүүхдүүдийн эрхийг, нөгөө талаасаа оршин суугчдын эрхийг хангаж буй юм.
Нөгөө талаараа буруу. Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-т:
5.5 дугаар зүйл.Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хэмээн заасан байдаг. Тэгэхээр, хүүхдүүдээ оройн 22.00 цагаас хойш бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх ёс суртахууны хэм хэмжээг эцэг эхчүүд суулгах ёстой юм.
Харин цагдаагийн алба хаагчийн тухайд юуны учир, хуулийн ямар заалтыг зөрчсөн тул баривчилж байгаа вэ гэдгээ тодорхой тайлбарлах учиртай. Гав хэрэглэх тухайд хуульд дараах байдлаар заажээ:
Гурав. Нэг бүрийн тусгай хэрэгсэл
19. Гавыг дараах тохиолдолд хэрэглэж болно.
а/цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн