Токиогийн олимпийн үеэр олон сонирхолтой зүйл болж байгаагийн нэг нь хөнгөн атлетикийн тамирчдад зориулсан картонон цаасаар хийсэн ор юм.
Зөвхөн нэг хүн л унтах зориулалттай, секс хийхэд зориулагдаагүй гэнэ. Учир нь мэдээж, ковид-19 өвчинтэй холбоотой.
Гэхдээ олимпийн үеэр 160 мянган бэлгэвчийг тарааж байгаа юм. Сануулахад, 2016 оны Рио Де Жанерод болсон зуны олимпийн үеэр 450 мянган бэлгэвч тараасан билээ. “Бидний өгч буй бэлгэвч нь тэднийг секс хийхэд зориулагдсан бус, харин гэртээ эрүүл энх харихад нь зориулсан мессэж юм” гэж олимпийн зохион байгуулагчид ярьжээ.
Харамсалтай нь, одоогоор хөнгөн атлетикийн хоёр ч тамирчин хэдийнээ ковидын халдвар авсан.
Эх сурвалж: NY post