Дан энгийн иргэдээс бүрдсэн баг өнөөдөр сансарт ниснэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дан энгийн иргэдээс бүрдсэн баг өнөөдөр сансарт ниснэ

SpaceX's Inspiration4 all-civilian spaceflight: When to watch and what to  know | Space

/2021.09.16/: Дан энгийн иргэдээс бүрдсэн SpaceX Inspiration4-ийн анхны нислэг Улаанбаатрын цагаар есдүгээр сарын 17-ны өдрийн, өглөөний 8 цагт Кеннеди сансрын төвийн хөөргөх талбайгаас Falcon 9 пуужингийн тусламжтайгаар хөөрөх гэж байна хэмээн SpaceExplored.com мэдээлэв.

НАСА-гийн сургалтанд хамрагдаагүй хүмүүс анх удаа сансарт гарах болно. Энэхүү нислэгийн зардлыг тэрбумтан бизнес эрхлэгч, Shift4 Payments компанийн гүйцэтгэх захирал Жаред Иссакман бүрэн төлсөн байна.

Inspiration 4-ийн хувьд Crew-1 багийн Crew Dragon (С207 Resilience) хөлөг онгоцыг дахин ашиглана. Эхний Crew Dragon 2019 оны гуравдугаар сард хөөрч сансарт нэг долоо хоног өнгөрсний дараа мэргэжилтнүүд тус хөлөгт багийн гишүүдийг сансрын хөлөгт суулган нэмэлт туршилтыг хийсэн.

Inspiration 4 Dragon хөлгийг хөөргөхийн тулд тусгай тоног төхөөрөмжөөр тоноглосон ба залгах адаптерийн оронд хөлөг онгоцонд шилэн бөмбөгөр цонх суурилуулснаар багийнхан гадаад орчиныг харах боломж олгох юм байна.

Түүнчлэн энэхүү эрхэм зорилгын хүрээнд SpaceX нь өмнө нь сансарт хоёр удаа нисч байсан (өмнө нь GPS III-04, GPS III-05 хиймэл дагуулыг хөөргөсөн) эхний шатны B1062 дугаарыг дахин ашиглаж байна.

Watch SpaceX's Inspiration4 mission launch four private astronauts live  [webcast]

Falcon 9 өргөлтийн аппаратыг нийт 125 удаа хөөргөсөн ба 98% -ийн амжилттай тус пуужинг шинжлэх ухаан, арилжааны зориулалтаар хөөргөхөд онцгой ач холбогдолтой болсон юм.

ОУСС-ийн тойрог замаас дээш огторгуйд гурван өдрийн турш багийн гишүүд сансрын хөлөгт байх ба Флорида мужийн эрэг орчим хөлөг онгоц газардсанаар дуусна.

Цаг уурчид Inspiration 4-ийг ажиллуулах өдөр цаг агаар сайн байх болно гэж таамаглаж байна.

Эх сурвалж: mashnews.ru

Хятад улс цахилгаан автомашин үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүдийг дэмжинэ
Хятад улс цахилгаан автомашин үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүдийг дэмжинэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.