/2021.09.15/: ЗТХ-ийн сайд Л.ХАЛТАР: Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх 2022 онд ашиглалтад орно.
Мөн зүүн босоо чиглэлийн 237 км төмөр замаас гадна зүүн бүсэд Чойбалсангаас Хөөт, Бичигт гэсэн шинэ төмөр замтай болно. Энэ төмөр замыг шинээр барьснаар төмөр зам дагуух уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, түүнийг дагасан суурьшлын томоохон бүсүүд бий болно гэж үзэж байна.
Хамгийн чухал нь энэ төмөр зам ашиглалтад орсны дараа Забайкалск Манжуур чиглэлийн төмөр замтай өрсөлдөх хэмжээний төмөр замтай болох юм.