/2021.09.15/ МУГТ Э.Цэндбаатар олны өмнө удаа дараа зүй бус үйлдэл гаргаж, бэлтгэлийн үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр Боксын холбооноос хөөгдөж, ДАШТ-нд орох эрхийг нь хассан.
Боксын холбооны даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар томилогдсон өдөр холбооны хүмүүс оройн хоол идэж, цаашлаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Цэндбаатар хоёр тамирчинтай зодолдож, цахим хуудсанд энэ талаараа шууд дамжуулалт хийсэн нь хэргийн талаар олон нийт мэдэх эх байв.
Улмаар NTV телевизийн бэлтгэн хүргэдэг "Улаан бал" нэвтрүүлэгт хэрэг яагаад гарах болсон талаараа Э.Цэндбаатар ний нуугүй ярьсан. Нэвтрүүлгийг үзсэн иргэд фэйсбүүк хуудсанд МУГТ Боксчин Э.Цэндбаатарыг дэмжигчид бүлгэм нээж, түүнийг ДАШТ-нд оруулахыг хүсэн гарын үсгээ цуглуулж эхэллээ.
Гарын үсгийг өнөөдөр 17 цаг хүртэл спортын төв ордны үүдэнд цуглуулах бөгөөд маргааш өглөө боксын холбоонд өргөн барих юм.
Биднийг очиход Э.Цэндбаатарыг дэмжигчид гарын үсгээ дараалан зурж байлаа.
"Ардын хүү" МУГТ Э.Цэндбаатар "Улаан бал" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ахин согтууруулах ундаа хэрэглэж, зүй зохисгүй үйлдэл гаргахгүй талаараа мэдэгдсэн юм.
Боксын холбоо энэ асуудлыг хэрхэн шийдэх бол? Бид эргэн мэдээлэх болно.