/2021.09.15/: НҮБ -ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган Нью-Йоркт эхэллээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Гол сэдэв нь Афганистаны өнөөгийн байдал байх төлөвтэй байна. Түүнээс гадна хэлэлцэх асуудлуудад нийгмийн тэгш байдал, цар тахал, вакцинжуулалт, боолын наймааны асуудал, уур амьсгалын өөрчлөлт болон бусад асуудлууд багтсан байна. Энэхүү арга хэмжээ есдүгээр сарын 14-30-ны хооронд үргэлжлэх бөгөөд есдүгээр сарын 21-ний Мягмар гарагт өндөр түвшний ерөнхий хэлэлцүүлгийн эхний өдөр болно.
Ерөнхий Ассамблейн даргын бүрэн эрхийг Мальдив улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж Абдулла Шахид гүйцэтгэж эхлэх бол аюулгүй байдлын зөвлөлийг есдүгээр сард Ирланд улс тэргүүлж эхэлжээ.
"Би дэлхий нийтийг Ковид-19 өвчинөөс салгахын тулд бүх нийтийн вакцинжуулалтад анхаарлаа хандуулах болно. Бид вакцинжуулалтын ялгааг арилгах үүрэгтэй" гэж Шахид Ерөнхий Ассамблейн шинэ чуулганы нээлтийн үеэр хэлэв.
Мөн тэрээр аравдугаар сард уур амьсгалын асуудлаарх дээд түвшний уулзалт зохион байгуулахаа мэдэгдсэн.
Ерөнхий Ассамблей нь жил бүрийн 9-12-р саруудад ээлжит хуралдаанаа явуулдаг ба бусад хугацаанд шаардлагатай тохиолдолд хуралдаан зарлагддаг байна.
Өмнө нь Вашингтон Афганистаний засгийн эрхэнд гарсан Талибан бүлгийн эсрэг дэлхийн шинэ хориг арга хэмжээ авахыг үгүйсгээгүй юм.
Эх сурвалж: gazeta.ru