Шивээхүрэнгийн боомтод жолооч автомашиндаа нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шивээхүрэнгийн боомтод жолооч автомашиндаа нас барлаа

Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байсныг  2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нээлээ. – ШИВЭЭХҮРЭН ДЭХ ГААЛИЙН ГАЗАР

/2021.09.15/: Шивээхүрэнгийн боомтод хилээр гарах оочероо хүлээж байсан нүүрсний жолооч автомашиндаа нас барлаа.

Өчигдөр 13 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн МАК- ын уурхай дээр урагшаа гарах ээлжээ хүлээж байсан 100 гаруй жолоочоос нэг нь машиндаа нас барсан байна. LD 005 дугаартай машины бүхээгт нас барсан талийгаач “Говийн нар” компаний жолооч байжээ. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт квот тогтоосноос 100 гаруй жолооч 20 гаруй хоног оочерлож машиныхаа бүхээгт хонож байжээ.

Хэрэг гарсан шалтгааныг Цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эмнэлэгийн нийт орны 76 хувийг КОВИДООР ӨВДӨГСӨД эзэлж байна
Эмнэлэгийн нийт орны 76 хувийг КОВИДООР ӨВДӨГСӨД эзэлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.