Коронавирус тусчихвал таны мэдэх ёстой 10 зүйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус тусчихвал таны мэдэх ёстой 10 зүйл

COVID-19 Treatments: What's In, What's Out | MedPage Today

1. Таны утсанд нэгдүгээр хавьтагч болсон талаарх анхааруулга ирсэн үү? Энэ нь та халдвартай хүнтэй нэг өрөөнд (машин автобус гэх мэт) 15 минутаас дээш хугацаанд байсан гэсэн үг. Ингэснээр халдварт өртсөн байж болзошгүй гэсэн анхааруулга юм.

2. Халдвартай хүнтэй ойр байжээ гэдгээ мэдсэн даруйдаа болон түүнээс хойш 6 хоног дотор шинжилгээ өгөх нь ямар ч нэмэргүй. Олон хүн энэ хоногт шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарснаар тайвширдаг. Үнэндээ зөв хариу нь яг 7 дох хоногийн өглөө, түүнээс цааш л гарна. Тиймээс л анхааруулга нь таныг 10 хоног өөрийгөө тусгаарла гэж ирдэг юм.

3. Шинжилгээ эерэг гарсан бол өрхийн эмнэлэгтээ хэлж бүртгүүлнэ. Утсаар хэлэхэд л болно. Өрх шаардлагатай эмчилгээ, арга хэмжээг авна. Ингэж бүртгүүлээгүй бол дараа дараагийн арга хэмжээнд орох боломжгүй.

4. Хэрвээ та элэгний асуудалтай бол коронавирүсийн эсрэг арбидол зэрэг эмийг хэрэглэхдээ элэг хамгаалах бэлдмэлийг заавал хамт ууна. Тиймээс эхлээд эмчид хандаж эмчилгээ бичүүлнэ.

5. Ямар ч тохиолдолд даарч хөрж, хүйтэн зүйл идэж уухыг хатуу хоригло.

6. Архи 100 грамм татчих вирүс чинь устана гэж найзууд чинь зөвлөж байна уу? Архи согтууруулах ундаа нь вирүс устгах ямар ч эмчилгээгүй бөгөөд эсрэгээрээ дархлаа дарангуйлна. Ковидын үед дархлаа шиг хэрэгтэй зүйл үгүй биз дээ?

7. Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг заавал хэрэглэнэ. Виферон лаа, салимон гэх мэт.

8. Энгийн ханиад мэт үзэж, дур мэдэн элдэв эм ууж, дусал залгуулах нь таны амь насанд аюултай!

9. Чихрийн шижин, зүрх судасны өвчин, бөөр гэх мэт архаг өвчтэй бол та хэдэн настай байхаас үл хамааран хүндрэх аюултай. Тиймээс өрхийн эмнэлэгтээ хандаж, суурь өвчтэй гэдгээ мэдэгдээрэй.

10. Вакцин хүндрэлээс, үхлээс хамгаалах одоогоор ганц арга байна. Тиймээс вакциндаа хамрагдаарай.

Та 5G сүлжээнд шилжиж цахим үндэстэн болоход бэлэн үү
Та 5G сүлжээнд шилжиж цахим үндэстэн болоход бэлэн үү
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.