Эко түлшний технологийг нэвтрүүлэхэд “Lee Physics” ХХК-тай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эко түлшний технологийг нэвтрүүлэхэд “Lee Physics” ХХК-тай хамтран ажиллана

/2023.04.27/: Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын “Lee Physics” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд болон “Lee Physics” ХХК-ийн захирал Ли Кванг Вон тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Талууд агаар, орчны бохирдлыг шийдэх эко түлшний технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.

Шахмал түлшний үйлдвэрлэлд гадаадын орнуудын туршлагаас суралцах, эко түлшний технологи нэвтрүүлэх, байгальд орчинд ээлтэй болгох тал дээр анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны есдүгээр сард хийсэн дээд хэмжээний цахим уулзалтын үеэр манай хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон билээ.

Иймд бид цаашид БНСУ-ын хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, нэн ялангуяа байгаль орчны салбарт хамтран ажиллахыг эрмэлзэж байна” хэмээлээ.

“Lee Physics” ХХК-ийн захирал Ли Кванг Вон “Манай компанийн үйлдвэрлэдэг эко түлшний ургамлын гаралтай уусмал нь 90 хувийн ус, таван хувийн нарс модны ханд, таван хувийн далайн замгийн ханднаас бүрддэг бөгөөд нүүрсэнд шүршиж хэрэглэдэг технологи юм. Бид энэхүү технологио Монголд туршиж үзэхэд үр дүн сайтай байгаа” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс тус технологи үр дүн сайтай байвал дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: НЗДТГ

Америкийн амьтны хүрээлэнд байсан пандаг Хятад руу буцаан авчээ
Америкийн амьтны хүрээлэнд байсан пандаг Хятад руу буцаан авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.