“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно

/2023.04.27/: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал маргааш 09 цагт Соёлын төв өргөөний байранд болно.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.

Үүнд:
1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
6. Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2023 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авах аж.

Эх сурвалж: ЭТТ

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан таслах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан таслах байршлууд
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.