Б.Жавхлан: Монгол Улс гадаад өртэй холбоотойгоор дефолт болох эрсдлээс БҮРЭН АНГИЖИРЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Монгол Улс гадаад өртэй холбоотойгоор дефолт болох эрсдлээс БҮРЭН АНГИЖИРЛАА

/2023.4.26/ Засгийн газрын хуралдааны мэдээллийг танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Бид өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр Монгол Улс гадаад өртэй холбоотойгоор дефолт болох эрсдлээс бүрэн ангижирлаа. Тухайлбал, нэг тэрбум долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийлээ. 487 сая долларын богино хугацааны арилжааны зорилготойгоор авч байсан бондын өрийг буурууллаа. Нөхцөл байдал ковид болон геополитикийн асуудлаас улс орнуудын хувьд эдийн засагт хүндээр туссан сорилтын жилүүд боллоо.

Дэлхий дахинд 72 улс Олон улсын валютын сангаас тусгай нөхцөлтэйгээр хөтөлбөрт оржээ. Манай улс өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 73 дах улс болж хөтөлбөрт орох нөхцөл бүрдсэн байсан. Гэсэн хэдий ч Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хүрээнд энэ нөхцлөөс амжилттай гарч чадлаа гэв.

ШУУД хүлээн авах:

Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ
Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.