/2023.4.4/ Малайзын парламент цаазаар авах ялыг халах санал хураалтыг өчигдөр явууллаа.
Санал хураалтаар хүн амины хэрэг, терроризм зэрэг 11 ноцтой гэмт хэргийн яллагдагчид оноож байсан цаазын ялаас татгалзах шийдвэрийг гаргалаа. Ингэвэл одоогоор цаазын ял аваад байгаа 1300 ялтанг өршөөж магадгүй болоод байна.
Харин цаазын ялын оронд 40 жилээр хорих ял оноох гэнэ. Малайзын парламентад Хууль зүйн дэд сайд нь үг хэлэх үеэрээ "Цаазаар авах ял нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүчин зүйл болдоггүй" гэдгийг цохон тэмдэглэжээ.
Малайз улсад цаазаар авах ял оногдуулдаг 34 төрлийн гэмт хэрэг байх бөгөөд ийнхүү 11 нь хасагдлаа. Гэхдээ шүүгчид онцгой тохиолдолд цаазаар авах ялыг хэрэглэнэ хэмээх заалтыг үлдээжээ.
Эх сурвалж: CNN