/2023.4.4/ "Финлянд улс маргааш НАТО-ийн албан ёсны гишүүнээр элсэнэ" гэж өчигдөр НАТО-ийн ЕНБД Жэнс Столтеберг мэдээллээ.
Финлянд өнгөрсөн жилийн гуравдугаар сард буюу ОХУ-аас Украин руу дайрсны дараахан НАТО-д элсэх өргөдлөө өгч байсан юм.
Жэнс Столтеберг "Ийнхүү Финляндыг НАТО-ийн 30 гишүүн орон соёрхон баталсан тул маргаашнаас эхлэн цөмийн зэвсэгт эвслийн хамгаалалтад бүрэн орлоо. Финлянд НАТО-ийн 31 дэх гишүүн орон боллоо" хэмээв.
НАТО ГЭЖ ЯМАР БАЙГУУЛЛАГА ВЭ?
NATO буюу North Atlantic Treaty Organization гэдэг нь Умард Атлантын гэрээний байгууллага гэсэн үг. 1949 оны дөрөвдүгээр сард АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Итали, Португал зэрэг 12 улс орон хамтран анх байгуулсан цэрэг, улстөрийн эвсэл юм.
НАТО-ийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал юм.
Эх сурвалж: The Mirror